Үйл явдал1 мин унших
"Нээлттэй парламент" танхимд иргэд, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа

Өнөөдөр /2026.07.22/10:00-15:00 цагийн хооронд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа иргэд, мөн хэвлэл, сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийлээ.
Тэрбээр "Хуулийн хэрэгжилт муу, анхан дунд шатанд хэрхэн өөр өөрөөр тайлбарлаж алаг цоог шийдвэр гардаг тухай, залиланд өртсөн иргэд хохирлоо барагдуулж чадахгүй байгаа тухай, нийгмийн даатгалаас тэтгэвэр тогтоолгож чадаагүй, эсвэл буруу тогтоолгосон тухай, өрх толгойлсон эх, эцэг, амьжиргаа дэмжих төсөл хөтөлбөр, сургуулийн хүртээмж, хүүхдүүдийн аюулгүй байдал, гудамж талбайн камержуулалт, иргэдийн төрд итгэх итгэл, залуу гишүүдийн сайн идэвх санаачлага, оршуулгын хууль зэрэг өргөн хүрээний асуудлууд ярилцав.
Мэдэх асуудлаар зөвлөгөө өгөх, мэдэхгүй асуудлаар мэргэжлийн хүмүүстэй холбож өгөх, санал шүүмжийг тэмдэглэж авах зэргээр ажиллалаа.
Нэг сарын дараа, 8 сарын дунд орчимд дахин нээлттэй уулзалт хийе. Тэгэхдээ чадвал НДЕГ-ын даргыг урьж хамт сууя" гэв.



