Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Оршуулгын тухай" хуулийн төсөл өргөн барина

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Оршуулгын тухай” хуулийн төслөө өргөн барих гэж буй талаараа өөрийн цахим хуудаснаа дэлгэлээ.
Тэрбээр "1955 онд Төв хорооны комисс анхны журам баталсан түүхтэй. Түүнээс хойш 2024 онд Нийслэл нэг журам баталсан байдаг. Түүний дараа Баянхонгор, Хөвсгөл, Увс аймгууд баталсан байх, одоо Баян-Өлгий аймаг мөн журмын төсөл боловсруулж буй. Гэхдээ мэдээж бие даасан хууль шаардлагатай.
Буяны зан үйлийн холбоо, эрдэмтэн судлаачид олон жил ажиллаж байгаа, бүр 2022 он орчимд зарим УИХ-ын гишүүд ч хуулийн төсөл дээр ажилласан түүхтэй юм билээ.
Өнгөрсөн өвлөөс хойш миний хувьд энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барих ажилд анхаарч ажиллаж байна.
Удахгүй D-parliament цахим хуудсанд нээлттэй байршуулж санал авна.
Бэлэн болоогүй асуудлыг дэлгээд байдаггүй хэдий ч нийгэмд буруу ойлголт өгөгдөхвий, үндэстний цөөнхрүү чиглэсэн буруу улстөр явахвий, хэт улстөржихвий гэдгээс эмээж байна. Хүн төрөх нь үнэн, бурхны оронд дэвших нь үнэн билээ.
Ёс заншил, өв соёлоо хүндэтгэхийн зэрэгцээ орчин цагийн соёлын шинэ хандлага, бусдын эрүүл аюулгүй байдал, газар нутгийн хязгаарлагдмал нөөц, байгаль хамгаалал зэрэг маш олон анхаарах асуудал буй юм.

