Үйл явдал1 мин унших
СТРАТЕГИЙН УЛААНБУУДАЙГ АНГИЛЛААС ШАЛТГААЛЖ ТОНН ТУТМЫГ 1,150,000-1,450,000 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВНА
Засгийн газраас стратегийн нөөц улаанбуудай бүрдүүлэх ажлын хүрээнд ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн корпораци (ХААК) ТӨХХК-иас улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцоолол, танилцуулгыг Монголын Тариаланчдын Үндэсний Холбоонд албан ёсоор танилцууллаа. Энэхүү тооцооллыг гаргахын тулд салбар яам болон ХААК ТӨХХК, мэргэжлийн холбоотой хамтран 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгааг хийсэн юм. Өнөөдөр ХААК-ийн танилцуулга, тариаланчдын холбооны саналыг үндэслэж, улаанбуудайн үнэ тогтоох нэгдсэн ойлголцолд хүрлээ. Ингэснээр:
I ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,450,000
II ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,350,000
III ангиллын улаанбуудайг тонн тутмыг1,250,000
IV ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,150,000 төгрөгөөр тонн тутмыг тус тус худалдан авах үнийг тогтоов.
Засгийн газрын зүгээс дотоодын хэрэгцээг хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг өртөгт суурилсан, тариаланчдад ашигтай үнээр улсын стратегийн нөөцөд худалдаж авах шийдвэр гаргаж зардлыг 2026 төсвийн тодотголд өргөн мэдүүлсэн.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба