Үйл явдал1 мин унших

Сайд Ж.Алдаржавхлан “нүүдэлчин” фестивальд оролцож буй 21 аймгийн отгоор зочиллоо

Сайд Ж.Алдаржавхлан “нүүдэлчин” фестивальд оролцож буй 21 аймгийн отгоор зочиллоо

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцож буй 21 аймгийн отгоор зочилж, нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг өвлөн уламжлагчидтай уулзлаа. 

Сайд Ж.Алдаржавхлан “нүүдэлчин” фестивальд оролцож буй 21 аймгийн отгоор зочиллоо

Энэ үеэр соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх үйлсийг сайшааж, "НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид төлөөлөгчдөд Монголын нүүдлийн соёлын өв, уламжлалт ахуйг нэг дор, цогцоор нь сурталчлан таниулж байна" хэмээн онцлов.

Тус фестиваль нь соёлын өвийг үзүүлж сонирхуулах төдийгүй танин мэдэх, өвлөн уламжлах боломжийг олон нийтэд бүрдүүлж буйгаараа онцлог юм. Соёлын өвийг бахархлын бэлгэдэл болгохоос илүүтэй үнэ цэнэ, утга агуулгыг нь судлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх нь нийгмийн нийтлэг хариуцлага болохыг тодотголоо.

“Нүүдэлчин” фестиваль нь Монголын соёлын өвийг дэлхийд сурталчлах, өвлөн уламжлагч, уран бүтээлч, судлаач хийгээд олон нийтийн мэдлэг, туршлага солилцох чухал орон зай болж байна. Соёлын өвөө мэддэг, судалдаг, өвлөн уламжилдаг шинэ үеийг төлөвшүүлэх нь Монголын нүүдлийн соёл иргэншлийн дархлааг бэхжүүлэх үнэт хөрөнгө оруулалт юм.

Сайд Ж.Алдаржавхлан “нүүдэлчин” фестивальд оролцож буй 21 аймгийн отгоор зочиллоо
Сайд Ж.Алдаржавхлан “нүүдэлчин” фестивальд оролцож буй 21 аймгийн отгоор зочиллоо

Соёлын өвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2013
  3. 2012
  4. 2009