Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: ТӨК-иуд дээр бодлого гаргаад ноогдол ашгийг төсөвт төвлөрүүлж, зарцуулалтыг нь ил тод болгож байгаа нь зөв алхам!

УИХ-ын чуулганы /2026.09.07/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

Нэгдүгээрт, яах вэ ТӨК-удаас ноогдол ашгийг нь төсөвт төвлөрүүлж иргэддээ чиглэсэн цалин, тэтгэврийг нь нэмэх асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Ер нь ТӨК-удыг бид төсвөөс гадуур ил тод биш байснаас үүдээд Ерөнхий сайдын хэлж байгаа шиг хэн дуртайгийнх нь ямар нэгэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд явчихдаг. Төрийн өмчийн өгөөжийг ард иргэд хүртэж байх ёстой зүйл байгаа. ТӨК-уд дээр бодлого гаргаад ноогдол ашгийг нь төсөвт төвлөрүүлж, тэрийгээ ил тод ингээд зарцуулалтыг нь бий болгож байгааг зөв алхам гэж би харж байгаа. Хэрвээ цаашид ТӨК-иудынхаа ноогдол ашгуудыг төсөвт төвлөрүүлээд, төсвийн хүрээнд бодлогоороо зарцуулдаг болбол ТӨК-иуд өөрсдөө үр ашигтай ажиллах хөшүүргийг их сайн бодох ёстой. ЗГ дээр хийгдэж байгаа нэлээн ажлууд байгаа байх. Ерөнхий сайд яг ТӨК-уд менежментээ сайжруулж, үр ашигтай ажиллах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгнө үү.

Хоёрдугаарт, төсвийн тодотголын орон зайг бий болгохдоо нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбумын орон зайг ашиглаж байгаа юм байна. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, орон сууц жуулалтын үнэт цаас бондын ашиглалтын орон зайг ашиглаж байгаа гэж харж байгаа. Ашиглаагүй үлдсэн байгаа гэдэг нь яагаад ашиглаагүй үлдчихэв. Үүнээс үүдээд Сэлбэ дэд төв дээр явж байгаа бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд удаашрах асуудал байгаа юу?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009