2 мин унших
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЭХЭЛЖ БАЙНА

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улсын төсөв, төсвийн тодотголтой холбоотой асуудлуудаас гадна хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, нэн шаардлагатай хуулиудыг шинээр батлах олон чухал ажил биднийг хүлээж байна.
Миний хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ил тод байдал, нээлттэй тайлагналыг хангах, иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг бодитоор хэрэгжүүлэх асуудлыг онцгойлон чухалчилж байна.
Энэхүү хуулийг баталснаар стратегийн ордуудтай холбоотой мэдээллийн хаалттай байдлыг арилгах, олон жил үргэлжилсэн маргаан, хардлага, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, төрийн болон олон нийтийн хяналтыг бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн баталгаатай орчин бүрдэнэ.
Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд мэргэшсэн судлаач, хуульч, зөвлөхүүдтэй хамтран хуулийн төслийн бэлтгэлийг хангаж ажиллалаа.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ил тод байдал, тайлагналын тухай” хуулийн төслийг намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлж, иргэд, олон нийт болон мэргэжлийн байгууллагуудын санал, оролцоонд тулгуурлан улам боловсронгуй болгоно.
Монгол Улсын эрх ашиг Нэгдүгээрт...
Ээлжит болон ээлжит бус чуулганаар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулгыг батлах хуулийн төслүүдийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Үүнд:
1. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай;
3. НД-ын сангийн 2026 оны төсвийн тухай;
4. ЭМД сангийн 2026 оны төсвийн тухай;
5. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай;
6. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай;
7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай;
8. Боловсролын ерөнхий хууль;
9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль;
10. Улс төрийн намын тухай хууль;
11. Үндэсний их баяр наадмын тухай хууль;
12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль;
13. Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль;
14. Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
15. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
16. Банкны тухай хууль;
17. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль ;
18. Төрийн албаны тухай хууль;
19. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;
20. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль;
21. Статистикийн тухай хууль;
22. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль;
23. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль;
24. Газрын тухай хууль;
25. Эрүүл мэндийн ажилтны тухай хууль;
26. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль;
27. Дулаан хангамжийн тухай хууль;
28. Нийгмийн халамжийн тухай хууль;
29. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
