Үйл явдал1 мин унших

АНЭУ-ын Дубай хотноо AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болж байна

АНЭУ-ын Дубай хотноо AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болж байна

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна.

Шадар сайд Т.Доржханд чуулганы нээлтийн ажиллагаа болон “Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг”-т оролцож, дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын шинэ боломж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др. Тани бин Ахмед Аль Зейюдитай уулзаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

АНЭУ-ын Дубай хотноо AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болж байна

“Дэлхийн хөгжил цэцэглэлтийг шинэчлэн тодорхойлох нь: Тогтвортой, хүртээмжтэй ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган нь дэлхийн төр, засгийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнесийн удирдагчид, инновац, технологийн салбарын төлөөллийг холбосон хөрөнгө оруулалтын томоохон платформ болоод байгаа юм.

АНЭУ-ын Дубай хотноо AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болж байна

Тус чуулган нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулах, эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт, технологи, бизнесийн түншлэл татахад чухал ач холбогдолтой.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009