Үйл явдал1 мин унших
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастелтай уулзав

НҮБ
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд өнөөдөр /2026.05.08/ НҮБ-ийн Суурин төлөөлөгч Биате Дастел тай уулзлаа.
Уулзалтаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон шилжилтийг дэмжих, төрийн худалдан авалтын шинэчлэлийг хурдасгах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр санал солилцов.
Талууд хүртээмжтэй, ногоон, тогтвортой нийгмийг цогцлооход олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.
Цаашид хүүхдийн сайн сайхны төлөө бодлогын болон хэрэгжилтийн түвшинд олон чиглэлээр хамтран ажиллана.
