Онцлох мэдээ2 мин унших
2030 он гэхэд хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг 60 хувьд хүргэх зорилтод Монгол Улс нэгдэв

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Энэ үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын “Сэйнт Жүүд” Хүүхдийн эмнэлэг хамтран зохион байгуулсан “Хорт хавдар болон бусад хүнд өвчтэй хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, зовлон зүдгүүрийг бууруулах дэлхийн хөдөлгөөн” сэдэвт арга хэмжээнд оролцож Монгол Улсын засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

Арга хэмжээний нээлтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Адхеном Гебрейсус оролцож, хөгжиж буй бага, дунд орлоготой орнуудын хүүхдийн эмнэлгүүдийг чанарын баталгаатай хавдрын эмээр хангаж, 2030 он гэхэд хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг 60 хувьд хүргэх зорилтыг танилцуулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уг зорилтод хүрэхэд хэрэгжүүлж эхэлж буй өөрийн улсын сайн туршлагын талаар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Хүүхэд бүр эцэг эх болон нутаг усаа сонгодоггүй”, харин өвдөх үед дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй” хэмээн онцгойлон тэмдэглэв.
Арга хэмжээний төгсгөлд тэрбээр арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Укбекистан Улсын Тэргүүн хатагтай Зироат Мирзиёевад талархал илэрхийллээ.