Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өчигдөр /2025.08.04/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газартай хамтран эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан Сайд Ж.Чинбүрэнд танилцуулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн сацуу Эрүүл мэндийн сайдын хувиар цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар товч мэдээлэл өгч, зарим тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Суурин төлөөлөгчийн зүгээс тэдгээр арга хэмжээнүүдийг шуурхай судлан ажил хэрэг болгохоо нотлов.