Онцлох мэдээ2 мин унших

Хүүхэд, залуусын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хамгийн үр дүнтэй

Хүүхэд, залуусын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хамгийн үр дүнтэй

Хичээлийн шинэ жилийн мэндчилгээг нийт хүүхэд, багачууд, оюутнууд, багш, ажилтнууд, эцэг, эх, асран хамгаалагчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Хүүхэд, залуусын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хамгийн үр дүнтэйг Та бид бүгдээрээ сайн мэднэ ээ.

Манай зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хүүхэд, залуусын сайн сайхны төлөө олон арван хөрөнгө оруулалтын ажлуудын саналыг Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид хамтран хүргүүлж Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд тусгуулаад байна.

Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд аймгийнхаа Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсны хувьд Дорнод айигийн хүүхэд, боловсролын салбарт хэрэгжүүлэхээр Улсын 2027 оны төсвийн төсөлд тусгагдаад байгаа төсөл, арга хэмжээний мэдээллийг Хичээлийн шинэ жилийн энэ өдөр Та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна.

Үүнд:

1. Сургуулийн барилга, 160 суудал, спорт заал, номын сангийн барилга, Дорнод, Гурванзагал сум, Төсөвт өртөг 10,6 тэрбум төгрөг

2. Сургуулийн барилга, 160 суудал, спорт заал, номын сангийн барилга, Дорнод, Цагаан-Овоо сум, Төсөвт өртөг 10,6 тэрбум төгрөг

3. Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дорнод, 100 ор, Баян-Уул сум, Төсөвт өртөг 6,5 тэрбум төгрөг

4. Хүүхдийн цэцэрлэгийн барилга, 100 ор, Дорнод, Чулуунхороот сум, Төсөвт өртөг 4,6 тэрбум төгрөг

5. Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Дорнод, Хэрлэн сум, 1-р баг, Төсөвт өртөг 4,1 тэрбум төгрөг

6. Олон Улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулийн дотуур байр, 300 ор, Дорнод, Хэрлэн сум, Төсөвт өртөг 17,1  тэрбум төгрөг

7. Дотуур байрны барилга, 100 ор, Дорнод, Сэргэлэн сум, Төсөвт өртөг 5,1 тэрбум төгрөг

8. “Ногоон сургууль” төслийн хүрээнд  4 сургууль сэргээгдэх эрчим хүчээр хангагдах төсөл

9. Хүүхэд, залуучуудын хөлбөмбөгийн сургалт, хөгжлийн битүү талбай, Дорнод, Төсөвт өртөг 14,0 тэрбум төгрөг

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009