Үйл явдал1 мин унших
ТББХ: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.05.13/ хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.
М.Бадамсүрэн нарын УИХ-ын 21 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.