Үйл явдал1 мин унших
ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргав
Өнөөдөр болсон Улсын ургацын комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргав. Албан даалгаварт,
-Улаанбуудай хадгалах агуулах, элеваторуудын ариутгал, халдваргүйжилтийг технологийн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, хатаалгын тоног төхөөрөмж, хэмжилтийн багажийг бэлэн байдалд оруулж намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн стратегийн нөөц бүрдүүлэх,
-Төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, зоорийн судалгааг нарийвчлан гаргах, ариутгал халдваргүйжилтийг чанартай гүйцэтгэх, намрын ургацаас төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
-Ургац хураалтын үеэр олон улсын болон орон нутгийн чанартай замд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийг түргэн шуурхай явуулахыг үүрэг болгожээ.
Ургац хураалтын үед ажиллах “Ургацын төв штаб”–ыг байгуулж, орон нутгаас тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах юм байна
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба