#Коммент2 мин унших

О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сангаас 13,2 тэрбумыг хасаад, яам агентлагийн төсвийг нэмж орж ирснийг дэмжихгүй!

О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сангаас 13,2 тэрбумыг хасаад, яам агентлагийн төсвийг нэмж орж ирснийг дэмжихгүй!

Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголын төслийг Засгийн газраас боловсруулан өргөн барьсан. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа билээ.

Байнгын хороодоор хэлэлцэж буй төсвийн тодотгол дээр гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.

Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт хаана байна. Эргэн төлөлт бүр дараагийн хүүхдэд боловсролын боломж болж очдог. 2025 оны төсвөө тодотгохдоо боловсролын  зээлийн сангаас хасаагүй. Харин энэ жил 13,2 тэрбумаар хасчихжээ.

Энэ зардлыг буцаад юу нэмж орж ирснийг бүгдээрээ харъя. 

Боловсролын яам төсвөө 1,1 тэрбумаар, нэмж орж Боловсролын үндэсний төв төсвөө 1,9 тэрбумаар, Боловсролын газар төсвөө 1,3 тэрбумаар, Боловсролын ерөнхий газар төсвөө 4,4 тэрбумаар тус тус нэмж орж ирсэн байна. Боловсролын яам, агентлагтайгаа нийлээд төсвөө 8,7 тэрбумаар нэмээд ороод ирж байна. Үүнийг юу гэж ойлгох юм. нөгөө бүсээ чангална гэсэн хаана байна. 

Боловсролын жил гэдэг нь хэдэн дарга нарынхаа төсвийг нэмэх юм уу? Хүүхдүүдийнхээ боломжоос нь авч, боловсролын хэдэн агентлагийнхаа төсвийг нэмж ордог энэ нь ямар учиртай юм. Энэ хэний, хаанахын логик вэ? Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй энэ дээр зарчмын зөрөөтэй санал гаргана. Бүсээ чангалж байгаа бол энэ агентлагууд бас бүсээ чангалаач ээ.  Хүүхдийнхээ боловсролын зээлийн сангийн мөнгөнөөс нь хусчихсан.  Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт хаана байна. Боловсролын сайд болон боловсролын төрийн нарийнгийн ажлыг Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтөөр хэмжинэ шүү.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төсвийн тодотголХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008