#Коммент2 мин унших

П.Батчимэг: Төсөв бол төрийн мөнгө биш, ард түмний мөнгө!

П.Батчимэг: Төсөв бол төрийн мөнгө биш, ард түмний мөнгө!

Улс төр халуун сэдвээр дүүрэн, төсвийн тодотгол тойрсон маргаан ч их байна. УИХ-ын гишүүн П.Батчимэг тодотголтой холбоотой дараах байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, “Намрын сэрүүн орсонтой зэрэгцээд улсын төсвийн тодотгол хэлэлцэх “аядаж”, байнгын хороодын хурлын зарим нэг нь ирц хүрэхгүй эрийвэр дэрийвэр, ордон хөл хөдөлгөөн багатай л байгаа харагдана…Уул шугамандаа эрх барьж буй МАН-ы 68 гишүүд ирцээ бүрдүүлж, гол чиглүүлэгч баймаар санагдахын. Атал сөрөг хүчний хэдэн гишүүд л ирц бүрдүүлж, үгээ хэлээд, хуйхаа маажаад, нүүрээ ширлүүлж, нүдээ улалзуулаад, эрвийх дэрвийхээрээ зүтгээд байдаг боллоо.

Заа яахав, ажил юм хойно арга ч үгүй дуу гаргана, гэтэл дуу битгий хэл юм юм л болоод байх.

Гэснээс намайг үгээ хэлж, дуугарахаар ЗГ-ын захиалгат троллууд нь тал талаас дайрч. элдвээр доромжлохыг харж л байна. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэх үү, тролл өшөөтэй гэх үү.

Төсөв бол төрийн мөнгө биш, ард түмний мөнгө. Нэг төгрөгний төсвийн төлөө гишүүд дуугарч, хойноос нь уйгагүй хөөцөлдөж, нэхэж шаардаж ажиллах ёстой.

Татвар төлөгчдийн халааснаас цалингаас нь суутгасан мөнгөөр, татвар төлөгч аж ахуйн нэгжийн төлсөн татварын мөнгөөр “ хүүдэгнэж” хувийн мэт зарж үрж тарж, төсвийн хулгай луйвар хийх нь тэгээд эрх баригч засгийн зөв юм уу.  Алдагдалтай төсвийн тодотгол хэтэрч бүр төсөв тэлж, зарлага нэмэгдэж, дур мэдэн зарцуулах сайд нарын шууд төсвийг нэмэгдүүлээд чирж орж ирээд ажиг ч үгүй батлуулах гээд улайраад байгаа нь хэнд ашигтай болов?!

Намайг “зандарлаа, загналаа” л гэнэ. Загнах биш, уурлах биш уйлмаар төсөв явсаар ирсэн, явах гээд завдаад хэвтчихсэн. Ярианы өнгө тогтуун аядуу зөөлөн явья гэвч, яг үнэнийг бодохоор яалтчгүй оволзоод ирдэг юм даа. Энэ тэгээд тийм том зүйл үү. Надад ямар ч эрх ашиг, ямар ч хаацайлж, бөөцийлөх зүйл байхгүй ээ!  

Тиймдээ ч шулуун хэлж, шууд үнэнийг яриад байгаа. Иргэд ойлгодог, дэмждэг!

Тролл ангийн бөөсөнд өртсөн ч тоож сүйд болохгүй! Даравч далдайж, булавч бултайна гэж..

Зүтгээд л явахад зөв зам урд цэлийж л харагдана” гэжээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төсвийн тодотголХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008