Үйл явдал1 мин унших

Япон Улсын парламентын гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

Япон Улсын парламентын гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

Монгол Улсад судлах айлчлал хийж буй Япон Улсын парламентын төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Зөвлөхүүдийн танхимын гишүүн Окүмүра Ёшихиро, Төлөөлөгчдийн танхимын гишүүд Одакэ Кай, Кавай Акинари, Нишиока Ёшитака, мөн Тояама дахь Монгол Улсын Өргөмжит консул Фүжишигэ Каёко болон албаны төлөөлөгчид багтаж байна.

Уулзалтаар Монгол, Японы парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламентын үйл ажиллагааны туршлага, сайн жишгийг харилцан хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Япон Улсын парламентын гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

Монгол, Япон хоёр улс олон жилийн найрсаг харилцаа, харилцан итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагаатай. Энэхүү харилцааг парламентын түвшинд улам бэхжүүлж, хоёр орны иргэдэд бодит үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал юм. Монгол Улсад хүрэлцэн ирсэн Японы парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, судлах айлчлал нь үр өгөөжтэй болж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаанд шинэ боломж нээхийг хүсье.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009