Үйл явдал1 мин унших
Хан-Уул дүүргийн Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо

Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг өнөөдөр /2026.09.18/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Ардчилсан намын ХЭЕГ-ын НБД Л.Эрдэнэбулган, Сургалт судалгаа хариуцсан НБД Б.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний Хан-Уул дүүргийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Бид иргэдээ сонсоно.
Асуудлыг нь тодорхойлно.
Шалтгааныг нь олно.
Шийдлийг нь хамт эрэлхийлнэ.
Шийдлээ бодлого болгоно.
Бодлогоо ажил хэрэг болгоно.
Иргэдийн бодит хэрэгцээ, амьдрал дээр тулгамдаж буй асуудлаас урган гарсан бодлого л улс орон, нийслэл, дүүргийн хөгжлийн бодит шийдэл болж чадна. Иргэдийн санал → Бодлого → Бодит үр дүн

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
