Байр суурь2 мин унших

Өрхийн орлого буурч, үнийн өсөлт хэтэрчихлээ!

УИХ-ын чуулганы /2026.09.22/-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог  танилцуулан хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийллээ.

Иргэд улс төрчдөд  бүүр ч итгэхээ байсан. Хуулийн засаглал шүүх тогтолцоонд ч  итгэлгүй байна. Шударга ёс ус агаар мэт үгүйлэгдэж байна. Тэгээд улс төр зөвхөн пи ар, сошиал хандалт  үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээний гарчгаар хийгдэж байна. Иргэдийн итгэлийг улс төрчид өөрсдөө л үгүй хийж байна. Улс орныг ингэж удирдмааргүй байна аа Ерөнхий сайд аа, эрхэм УИХ-ын гишүүд ээ. Улс орны нөхцөл байдал хүнд байна.  Гадаад эдийн засаг хэдий сайн байгаа боловч, эдийн засгийн өсөлт өндөр гарч байгаа ч  маш их хэмжээний зэс, нүүрс экспортолж байна.

Долларын орлого олж байгаа боловч, өрхийн орлого буурсан. Үнийн өсөлт хэрээс хэтэрчихлээ. Энэ бол өнөөг хүртэл явж ирсэн эдийн засгийн бодлого буруу байна  гэдгийг хэлээд байна. Тиймээс макро эдийн засгийн бодлогоо эргэж харах шаардлагатай. Иргэдийнхээ орлогыг үнэхээр бодитоор хамгаалж, үнийн өсөлтөөс сэргийлэх хэрэгтэй байна. Ийм бодит асуудлууд дээр бодит шийдэл ярья  гэхлээр өөр зүйл яриад байх юм. Ад түмний нэрийг барьж ингэж худлаа попорч өөрсдийнхөө ашиг сонирхол, эрх ашгаа хүртэл ард түмний нэрээр халхавчилдаг энэ байдал  улс орныг нураалаа. 

Ерөнхий сайд ганцаараа л би л ард түмнийг боддог, ард түмнээ бодож байна гээд яваад байх юм. Бусад нь ард түмнээ бодохгүй байгаа юм уу. АН  гацаадаг гэсэн  пи-ар өөрсдөө явуулаад байх юм.  АН хэзээ ч ажил гацааж байгаагүй.  Гацааж байгаа ажлыг танай намынхан л хийж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008