Үйл явдал1 мин унших
Монгол–Вьетнамын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буйтай холбогдуулан БНСВУ-ын Засгийн газрын Шадар сайд Хо Куок Зунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, агаарын карго тээвэр, цахим засаглал, кибер аюулгүй байдал болон хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдлээ.
