Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Төсвийн нэгдсэн суурь тэнцлийн үзүүлэлтийг яагаад оруулж ирсэнгүй вэ!
УИХ-ын чуулганы /2026.09.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
Болох бүтэхгүй асуудлуудын гол үндэс суурь нь хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд байгаа. Өнөөдөр орж ирж байгаа Төсвийн хүрээний мэдэгдэл дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1 дээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл дараах үзүүлэлтийг тусгана гээд 12.1.7 дээр нэгдсэн төсвийн суурь тэнцэл гээд ийм үзүүлэлт байх ёстой. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа. Энэ төсвийн хүрээний мэдэгдэл дээр э 12.1 12.1.7-д заасан төсвийн нэгдсэн суурь тэнцэл гэдэг үзүүлэлт байхгүй байна. Энэ үзүүлэлтийг яагаад оруулж ирсэнгүй вэ.
Энэ үзүүлэлт байхгүй болохоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт хийх бололцоогүй гэсэн.Яагаад энэ үзүүлэлтийг хасчхав. Дээр нь хэрвээ энэ ЗГ-аас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.2 дээр байгаа. ЗГ-аас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн тусгай шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг буцаана гэдэг. Нөгөө талаас 18.4 дээр хэрвээ шаардлага хангаагүй хууль баталбал Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно гэсэн ийм заалт бий. Энэ заалтыг яагаад оруулсангүй вэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







