Үйл явдал1 мин унших
Япон Улсын Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газар (ICD)-ын дарга Ито Хироюкитой уулзлаа

Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн судалгааны тайлан 2026 оны гуравдугаар сард хэвлэгдсэн билээ.
Үүний үргэлжлэл болгон Иргэний хуулийн хэрэгжилт, цаашдын хөгжлийн чиглэлийг олон улсын туршлагатай харьцуулан судлах зорилгоор ЖАЙКА-тай хамтран судалгааны төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд Япон Улсын Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газар (ICD)-ын дарга Ито Хироюки болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэхүү төсөл нь Иргэний хуулийн хэрэгжилтэд үүсэж буй ойлголтын зөрүү, тайлбарын ялгаа, зохицуулалтын хийдлийг судалж, олон улсын туршлагатай харьцуулан цаашдын эрх зүйн бодлогыг тодорхойлоход ач холбогдолтой юм.


