Онцлох мэдээ3 мин унших

Сүүлийн жилүүдэд оролцогчгүй тендер шалгаруулалтын тоо өсөх хандлагатай байгаа!

Сүүлийн жилүүдэд оролцогчгүй тендер шалгаруулалтын тоо өсөх хандлагатай байгаа!

чуулганы 2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар УИХ-ынУлсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар худалдан авах ажиллагааны дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг бүрэн гүйцэд тусгаагүй нь хуулийн зорилго биелэх нөхцөлийг алдагдуулж байна гэв.

Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын тоо буурах, оролцогчгүй тендер шалгаруулалтын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 оны нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж, дахин зарласан статистик байгаа гэлээ.  Тендер шалгаруулалтад оролцох болон зохион байгуулах зардал өндөр, хугацаа шаардсан, олон давтан тендер шалгаруулалт зохион байгуулдаг нь төвлөрсөн хөрөнгийг бүрэн ашиглах хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа аж.

Мөн цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нийт төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй, том төслүүдийн тендер шалгаруулалт, гэрээ байгуулах зохицуулалт, уян хатан бус түүнчлэн худалдан авах ажиллагааны гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоо олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн байна. Эдгээр зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахад бүтэц, уялдаа алдагдахад хүрч, хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орсон тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан гэдгийг П.Сайнзориг гишүүн онцолж байлаа.

Төслөөр төрийн болон орон нутгийн өмчийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан хуулийн төслийн нэрийг Төрийн худалдан авах ажиллагааны тухай болгон өөрчилсөн гэв.

Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг сайжруулах, гүйцэтгэгчийн чанар, үнийн хослолоор сонгох, хиймэл оюун болон технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай, хялбар цахимаар зохион байгуулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, том төслийн худалдан авах ажиллагаанд чадавхад суурилсан хэлэлцээний аргыг хэрэглэх, маргаан шийдвэрлэх ажиллагааг байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах замаар шийдвэрлэх, мөн хуулийн төслийн бүтцийг худалдан авах ажиллагааны бодит үе, шат дараалалтай уялдуулан шинэчлэх зэрэг үндсэн зохицуулалтуудыг тусгасан гэдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад баталгаа шаардахгүй байх, баталгааны мэдэгдэл бөглөж тендер хийлгэх боломжийг бүрдүүлж татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй оролцогчийг тендерийн шатанд шууд хасахгүй байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах үед холбогдох өр, төлбөрөө барагдуулахаар уян хатан зохицуулалтыг тусгасан байна.

Мөн орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос бусад орон нутагт байнгын үйл ажиллагаа явуулдаг тухайн орон нутагт бүртгэлтэй орон нутгийн татварын албатай харилцдаг, ажлын байр бий болгодог үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг захиалагч шууд худалдан авах боломжийг бүрдүүлж, сургуулийн хоол үйлдвэрлэл, орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжих зохицуулалтыг тусгасан гэв.

УИХ-ын гишүүн Б.Заяабал УИХ-ын гишүүн П.Сайнзориг Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008