Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Хуулийн үйлчлэх хүрээг хэрхэн зохицуулж байгаа вэ?

УИХ-ын чуулганы 2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Нэгт, Шинэчилсэн найруулга орж ирж байгаа юм байна. Практикт гардаг хоёр асуудал бий. Тэр нь тендер үр дүнгүй байх, гажуудах, хэн нэг нь давуу эрх олгох "механизм" болчхоод байгаа. Сингл сорс контекс буюу нөгөө эхлээд санхүүгийн шалгуурыг нь гаргаад зөвхөн нэг биддер буюу нэг тендерт оролцогчийг үлдээснийхээ дараа хэлэлцээ хийх модельтой байсан. Тэгтэл хамгийн шалгарсан арга нь хэд хэдийг гаргаж байгаад хооронд нь өрсөлдүүлэх маягаар буюу компетитив сорс буюу зэрэгцээ хэлэлцээр хийх юм бол санхүүгийн хувьд илүү давуу байдлыг гаргаж ирээд төр илүү үр ашигтай байх зарчим бүрэлддэг. Тэгэхээр энэ зарчим, модель шинэ тендерийн хуулийн шинэчилсэн найруулгаар орж ирж байгаа юу?

Хоёрт, Хамгийн их хардалт сэрдэлт дагуулдаг нь хуулийн үйлчлэх хүрээ байдаг. Энэ хууль үйлчлэхгүй ээ гээд эсхүл нууцтай холбоотой ч юм уу асуудлуудыг ЗГ-аас шийдвэр гаргаж байгаад тагнуулаас ч юм уу тодорхойлолт авч байгаад шууд "гэрээлчихдэг". Хэн нэгэн давуу эрх олох гээд эсвэл хурдан хийх гээд эсхүл холбоо хамаарал нөхдөө оруулах гэх мэт ил тод, нээлттэй биш хууль дүрмийг ерөнхийдөө гажуудуулж хэрэглэж байгаа. Нууцад авч байгаад тендерийн шууд худалдан авалт хийдэг асуудал хэр цэгцэрч орж ирж байгаа болон ямар зарчмын өөрчлөлтүүд орж ирж байгаа вэ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009