Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Худалдан авах ажиллагааны хуульд үндсэндээ тендер худалдан авалтын 4 арга байгаа ч ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ хангаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй
УИХ-ын чуулганы 2026.10.,02-ны өдрийн хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Нэгдүгээрт, Тендерийн буюу худалдан авах ажиллагааны хууль дээр үндсэндээ тендер худалдан авалтын 4 арга байгаа. Энэ 4 арга яг хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Жишээ нь нээлттэй , харьцуулалт буюу энэ хууль дээр үнийн санал дуудах арга оруулаад ирчихсэн, гэрээ шууд байгуулах арга,нэг өгсүүрээс худалдан авах арга гээд ийм 4 арга байгаа. Цаашдаа, энэ аргууд дээр ерөнхий гэрээ байгуулах гээд энэ асуудлыг илүү их тодруулж нарийвчилж оруулж ирж байгаа. 2 дахь ньчадавхад суурилсан хэлэлцээний арга гэж орж ирж байгаа. Ийм 6 аргатай болж байна.
Хоёрдугаарт, тендер сонгон шалгаруулалтын аргуудаас яг хэрэглэхээсээ өмнө урьдчилан сонгон шалгаруулалт явуулж, эхлээд техникийн нөхцөлийг сонсдог бид нартямар техникийн болоод чанарын үзүүлэлтүүд эсвэл боломжит үр ашигтай нөхцөл байдлуудыг санал болгож байна. Тэр компанийн чадавх санхүүгийн байдал нь юу юм, хүний нөөц нь юу юм гэдэгшалгаруулалтыг үзээд дараа ньүнийн саналаа сонсдог ч юм уу ийм байдлаар оруулж өгөх үүднээс хуулийн төслийн 12 дугаар зүйл дээр урьдчилсан сонголт явуулах гэсэн ийм үе шатыг оруулж ирж байгаа. Захиалагч нь шаардлагатай гэж үзвэл тендер ирүүлэхээс өмнө сонирхогч этгээдийн чадавх болон туршлагын шаардлагын мэдээллийг магадлах зорилгоор урьдчилсан сонголт явуулж болох бөгөөд дараах шаардлагыг баримтална гээд энэ асуудлыг илүү их тодорхой,үе шаттай зохицуулалт орж ирж байгаа. Хуулийн үйлчлэх хүрээ яг үнэн. Энэ хуулийн үйлчлэх хүрээнээсээ гараад тендерийн маргаанууд аль хэсэг нь Захиргааны шүүхээр явах вэ? эргээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй маргаанууд гарвал шүүх дээр очих уу үгүй юү гэдэг үндэслэл өнөөдрийн түвшинд эргэлзээтэй байна. Тэгэхээр цаашдаа үүнийг тодорхой болгох ёстой, тендер худалдан авах ажиллагааны үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэсэн тэр харилцаанууд шууд гэрээ байгуулах аргаар явж байгаа. Тэгэхээр үүнийг цаашдаа шинэчилсэн найруулга учраас таны ярьж байгаа саналуудыг шууд худалдан авалтын аргууд дээрээ нэмээд цэгцлэх боломжтой. Өнөөдрийн түвшинд үйлчлэх хүрээнд хамаарахгүй харилцаа болон шууд гэрээ байгуулах гээд 2 давхцалтай. Энэ дээр хуучин байсан өнцгөөрөө одоо ороод ирж байгаа. Гишүүд тодорхой саналууд гаргавал шинэчилсэн найруулга учраас уг асуудлыгнэг талдаа оруулаад, төлөвлөлтөөсөө эхлээд сонгон шалгаруулалт, гүйцэтгэлээ гаргуулах, хяналтаа тавих боломжийг бүрдүүлэх үүднээс иж бүрэн уялдаатай харилцаа явах ёстой.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


