Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Оюутолгойн ногдол ашгийг зарцуулах асуудлыг ард иргэдээс асуух ёстой!
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2026.10.08/-ны өдрийн хуралдаанаар 2027 оны төсөвийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
Үндсэн хуулийн 6.2 дээр маш ойлгомжтой заалт 2019 онд орсон. Ер нь сүүлийн сүүлийн 36 жил Монгол Улсын улс төр дээр гарч байгаа том асуудлууд, хулгай, авлига, ашиг сонирхолтой асуудлууд бүгд л байгалийн баялагтай холбоотой. Тэр дундаа хэдэн стратегийн ордуудаа тойроод л явсан. Үүнээс ард түмэнд ирсэн өгөөж нь яг үнэнийг хэлэхэд дэндүү чамлалттай. Ард түмний бухимдлыг ойлгоё гэвэл үүнийг л ойлгох ёстой.
Тийм учраас Үндсэн хуулийн 6.2 дээр стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмын дагуу үндэсний баялгийн санд төвлөрүүлж,ирээдүй болон одоо үедээ шударга тэгш хүртээмжтэй хуваарилна гээд заачихсан. Үндсэн хуулиа л барих ёстой.
Бидний өнөөдөр баталж байгаа төсөв байна уу, баялгийн сангийн хуваарилалт байна уу, Оюутолгойн 3 их наядын ноогдол ашиг байна уу? бүгд үндсэн хуулийн зарчмаа биелүүлэх ёстой. Үндсэн хуулийн 6.2 дээр ийм ойлгомжтой заачихсан байхад, бид нар өнөөдөр ОТ-гоос 17 жилийн эс үйлдэхүйн дараа анх удаагаа авч байгаа энэ ноогдол ашгаа 3/2-ыг нь ингээд л хуваарилна. Төсөв хөтөлбөрт оруулна гэж оруулж ирж байгаа юм. Нэг жишээ хэлье. ЭТТ 1072 гэх хувьцаа гарсан. Энэ 16, 17 жилийн туршид 1072 дээр тавьсан иргэдэд очсон ноогдол ашиг, 3 их наядад хүрдэггүй. Иймд том хэмжээний мөнгөн хуваарилалтыг бид нар ард түмнээсээ асуух ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


