Онцлох мэдээ1 мин унших
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.
Хуулийн төсөлд дараах суурь зохицуулалтуудыг тусгажээ. Үүнд,
- Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анхны ипотекийн зээл болон түрээсийн орон сууцад тэргүүн ээлжид хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд зээлийн батлан даалт гаргах;
- Бага насны хүүхэдтэй болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүн бүхий ажилтанд уян хатан, зайнаас ажиллах нөхцөл бүрдүүлэх;
- Гэр бүлийн өдөр тохиосон 7 хоногийг амралтын өдөр болгох
- Гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;
- Хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж, алдарт эхийн урамшууллыг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд зохицуулах;
- Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээг нэгтгэсэн E-Family платформ ажиллуулах.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлтэй уялдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг дагалдах хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



