#Шилэн хууль2 мин унших

Гэр бүлийг бат бөх байлгахад дэмжлэг үзүүлэх зорилготой анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ

Гэр бүлийг бат бөх байлгахад дэмжлэг үзүүлэх зорилготой анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ

Манай улс  нийт 997 мянга орчим гэр бүлтэй. Өнөөдрийн /2026.10.09/ний  УИХ-ын чуулганаар Монгол гэр бүлийг бат бөх байлгахад дэмжлэг үзүүлэх зорилготой Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд мөнгөн дэмжлэг олгох, орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулсан байна. 

  • Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анхны ипотекийн зээл болон түрээсийн орон сууцад тэргүүн ээлжид хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд зээлийн батлан даалт гаргах;
  • Бага насны хүүхэдтэй болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүн бүхий ажилтанд уян хатан, зайнаас ажиллах нөхцөл бүрдүүлэх;
  • Гэр бүлийн өдөр тохиосон 7 хоногийг амралтын өдөр болгох
  • Гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;
  • Хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж, алдарт эхийн урамшууллыг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд зохицуулах;
  • Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээг нэгтгэсэн E-Family платформ ажиллуулах зэрэг суурь зохицуулалтуудыг тусгажээ.

Түүнчлэн гэр бүл, иргэдэд гэр бүлийн боловсролыг албан болон албан бусаар олгох, албан бус боловсрол олгох сургалтыг гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв, насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулах, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. хуулийн төслийг илүү нарийвчлан судлах, уламжлалт гэр бүлийн хэв маягаас илүү орчин үеийн гэр бүлд тулгарч буй асуудлыг илүү нарийвчлан гаргаж, гэр бүлүүдийг хүүхдийн тоо, насны ангиллаар ялгаварлахгүй байх тал дээр анхаарч ажиллах санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батчимэг:

УИХ-ын гишүүн Б.Баасанжаргал:

Гишүүдийн хувьд хуулийн төслийг илүү нарийвчлан судлах, уламжлалт гэр бүлийн хэв маягаас илүү орчин үеийн гэр бүлд тулгарч буй асуудлыг илүү нарийвчлан гаргаж, гэр бүлүүдийг хүүхдийн тоо, насны ангиллаар ялгаварлахгүй байх тал дээр анхаарч ажиллах талаар санал хэллээ. Тус хуулийн хэлэлцэх эсэхийг гишүүд дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009