Байр суурь2 мин унших

Ж.Ганбаатар: Биржээр бид нүүрсээ зараад бүтэхгүй гэж зарим түвшинд хүмүүс юу ярьдаг, энэ бол худал мэдээлэл шүү!

УИХ-ын чуулганы /2026.10.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гишүүн дараах байр суурийг илэрхийллээ.

Их хурлын дарга зээлийн хүүг бууруулах асуудлаар нэлээн анхаарал тавьж ажиллаж байна. Талархаж байгаа зээлийн хүүгийн асуудал анхааралдаа авч үзэх ёстой асуудал. Ж.Энхбаяр сайд байнгын хороон дээр хөндөж ярьж байсан. Нэлээн анхааралтай ажлын хэсэг байгуулж ажиллах нь зөв. Би санал нэгтэй байгаа.Монгол Улсын валютын нөөц 9 тэрбум долларт хүрч байгаа. Үүний гол жин дарж байгаа орлого нь юунаас орсон бэ гэдгийг Монгол банкны ерөнхийлөгчөөс асууя. Гадна, дотнын хөрөнгө оруулалтууд бага байна. Зэс хэдийгээр өсөж байгаа ч зэс Монгол банканд нөлөөлдөггүй. ОТ-н зэс Монголоор дамжихгүй, Эрдэнэтийн зэсийн өсөлт гэж бараг байхгүй , үнийн өсөлт л байх магадлалтай.

Тийм учраас валютын нөөцийг бүрдүүлж байгаа гол асуудал нь биржээ нүүрсээр зарж байгаа асуудал. Биржээр бид нүүрсээ зараад бүтэхгүй гэж зарим түвшинд хүмүүс юу ярьдаг.  Монгол банкны ерөнхийлөгч өө, үүнийг больё  гэсэн  уур амьсгал их яригддаг юм байна лээ дарга нарын түвшинд. Энэ бол худлаа мэдээлэл. 2024 оноос хойш бид нүүрсээ зарснаар валютын нөөц эрс нэмэгдсэн. Үүгээр бид амьдарч байгаа. Юунаас болж энэ нөөц нэмэгдсэн бэ гэдгийг нэлээн судалсан. Мөнгөний бодлогын хүүг бууруулахгүй бол, энэ зээлийн хүү буух ямар ч боломж байхгүй. СЗХ их юм хийж чадахгүй.

Ж.Ганбаатар: Биржээр бид нүүрсээ зараад бүтэхгүй гэж зарим түвшинд хүмүүс юу ярьдаг, энэ бол худал мэдээлэл шүү!

Зээлийн хүүг бууруулна гэдэг нь мөнгөний бодлогын хүүг л бууруулах ёстой. Монгол банкны бодлогын хүүг, Мөнгөний бодлого гэдгийг уян хатан гаргах үүрэг нь Монгол банканд байгаа. Аюул байгааг мэдэж байна. Мөнгөнийхөө бодлогыг дөрөв, дөрвөн сараар, гурав гурван сараар нь уялдуулаад өөрчлөөд явж болно. Заавал нэг жилээр биш.Зээлийн хүүг бууруулах асуудлаар Монгол банк дорвитой ажил хийхгүй байна. Цаашдаа бид биржээр нүүрсээ зарсаар байх тохиолдолд, валютын нөөц улам их нэмэгдэнэ. Тйимээс бүх нүүрсээ биржээр зарна гэдэг бодлогоо тууштай хэрэгжүүлбэл нөөц улам нэмэгдэнэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008