Байр суурь1 мин унших
Ж.Ганбаатар: Төсвийн гүйцэтгэл их хэмжээгээр тасарсныг тодруулж, гүйцэтгэх засаглалаас бодит тайлбар, мэдээлэл авч сонсох ёстой!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Эдийн засгийн байнгын хороогоор Төсвийн гүйцэтгэл их хэмжээгээр тасарч, бизнес эрхлэгчдэд ирэх татварын дарамт нэмэгдэж байгаа энэ нөхцөл байдлын талаар гүйцэтгэх засаглалаас бодит мэдээлэл авах, албаныхны тайлбарыг сонсох санал гаргалаа.
2025 оны төсвийг “алдагдалгүй” гэж ярьж баталсан. Гэвч удалгүй их наядын алдагдалтай тодотгол хийж , одоо бүр хоёр их наяд хүрсэн нөхцөл байдалтай байна. Аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт, шахалт ирж байгаа талаар мэдээлэл ирж байна. Дүүргийн төсвийн гүйцэтгэлд саад учруулбал гэмт хэрэгт тооцно Ийм байж болох уу ? Хэн буруутай вэ, ямар бодлогын алдаанаас болж төсвийн гүйцэтгэл ийм их хэмжээгээр тасарсныг бид тодруулах шаардлагатай.
Орлого талдаа нүүрсээ зарж чадахгүй болсон. Жилдээ хэд хэдэн удаа төсвөө тодотгох шаардлага гарч байгаа нь тооцоолол бодитоор хийгээгүйн илрэл. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг яаралтай анхаарч, гүйцэтгэх засаглалаас бодит тайлбар, мэдээлэл авч сонсох ёстой.