Онцлох мэдээ1 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Төрийн тэргүүнийг үдэх ёслол нь уламжлал болон тогтсон арга хэмжээ юм. Харин У.Хүрэлсүхийн хувьд зургаан жил төрийн тэргүүнээр ажиллаад, бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болж байна.
2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжиж, бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлсөн.
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хугацаанаасаа 221 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.
Гэхдээ тэр У.Хүрэлсүх эх оронд хэрэгтэй бол хаана ч очиж магадгүй гэж улс төрд эргэн ирэхээ илэрхийлээд индрээс буулаа. Энэ нь улс төрөөс бүрмөсөн гарах амлалт өгөөгүй гэсэн үг. У.Хүрэлсүхийн хүсэлтийг УИХ хүлээн авснаар төрийн тэргүүний бүрэн эрх УИХ-ын дарга С.Бямбацогтод түр шилжиж, улмаар шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
