#Тойрог1 мин унших

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын багш ажитнуудтай уулзаж мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, ярилцлаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын багш ажитнуудтай уулзаж мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, ярилцлаа

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг дотуур байрны багш ажитнуудтай уулзаж боловсролын салбарын гол бодлогын мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, ярилцлаа.

Тус сумын сургууль 3 хичээлийн байранд хуваагдаж хичээллэдэг ч бага ангийн хичээлийн байр эрүүл ахуйн шаардлага хангахаа больсон. Мөн 240 хүүхдийн дотуур байрыг 2028 оны Улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллахаар боллоо.

Багш хөгжлийн өрөө дутмаг, хими байгалийн ухааны лаборатори шийдэх, ажиллаж байгаа ахмад багш нарт удаан жилийн нэмэгдлийг олгодог болох зэрэг ажил хэрэгч саналуудыг хөндөж байна.

Сум орон нутгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж ажилладаг. Старлинк интернет төхөөрөмж суурилуулснаар хэмнэлт бий болсон. Мэдээлэл технологийн мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай байгааг багш нар хэллээ.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын багш ажитнуудтай уулзаж мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, ярилцлааХөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын багш ажитнуудтай уулзаж мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, ярилцлааХөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын багш ажитнуудтай уулзаж мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, ярилцлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014