Байр суурь2 мин унших
О.Баасанхүү: Талийгаачийн асуудалд БНСУ тодорхой хариуцлага хүлээх ёстойг хэлсэн

Сэтгүүлч ts8060
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч ts8060
-БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монголын иргэн өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Цагаачлалын албаны шалгалтад өртөн баригдаж улмаар амиа алдсан. Энэ хэргийн дараа нэр бүхий зарим хүн надад хандсаны дагуу Солонгосын Элчин сайдын яамны холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзлаа. Тэдний зүгээс энэхүү хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд бүх үйл явц хуулийн дагуу явагдсан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
-Бичлэг бүрэн бүтэн, ямар ч асуудалгүй гэдгийг хэлж байна. Шаардлагатай гэж үзвэл бичлэгийг үзүүлэх боломжтойг ч уламжилсан байгаа.
- Хуулийн хүрээнээс хэтэрсэн зүйл шаардаж байна гэж байсан. Хариуд нь би тэдэнд хэлсэн. Үнэхээр талийгаач та бүхний хэлж байгаагаар гадны нөлөөгүйгээр нас барсан ч байж болно. Гэхдээ танай улсын тэр газарт ороод хорвоог орхисон байна. Тэгэхээр энэ асуудалд тодорхой хэмжээгээр Солонгосын тал хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, би энд зөв буруугийн тухай ярих гэж ирээгүй. Монгол хүн, танай улсын тодорхой статустай байгууллагад саатуулагдаад байх үедээ амиа алдсан байна. Тиймээс хуулийн хүрээнд авч болох бүхий л арга хэмжээг авч ажиллахыг тэднээс хүслээ.