Байр суурь1 мин унших

Д.Батцогт: Засгийн газрыг огцруулах шалтгааныг олж харахгүй байна

Д.Батцогт: Засгийн газрыг огцруулах шалтгааныг олж харахгүй байна
УИХ-ын гишүүн Д.Батцогт

МАН-ын гишүүд өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах бичгийн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Харин энэ талаар МАХН-МҮАН "Шудрага ёс" эвслийн гишүүдээс ямар байр суурьтай байгааг сонслоо.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

Д.Батцогт: Засгийн газрыг огцруулах шалтгааныг олж харахгүй байнаУИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ

Одоохондоо зарчмыг байр суурь илэрхийлмээргүй байна. Эвслийн бүлгийнхэн хуралдаж байж энэ талаар албан ёсны тайлбар хийнэ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:

Огцруулах тухай өргөн барьж байгаа бичгийг уншаагүй байна. Тэгэхээр ямар хуулийн ямар зүйл заалтын дагуу уг бичгийг өргөн барьж байгаа талаарх мэдээлэл алга. УИХ-ын дэгийн хуулиар УИХ-ын дарга өөр дээрээ өргөн баригдсан бичгийг холбогдох байнгын хороо нам эвслийн бүлгүүдэд өгнө. Тиймээс одоогоор гар дээр ирсэн бичиг байхгүй учраас цээжээр хариулж болохгүй байх.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

Засгийн газрыг огцруулах ноцтой шалтгаан байх ёстой. Одоохондоо ийм шалтгааныг олж харахгүй л байна.

Сэтгүүлч deegii

Засгийн газар огцрохХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2014
  4. 2012
  5. 2011