Үйл явдал1 мин унших

Монголын сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулав

Монголын сонгуулийг Аль-Жазира хамгийн шуурхай дамжуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Аль-Жазира телевиз дэлхий нийтэд хамгийн шуурхай дамжуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг Аль-Жазира телевиз дэлхий нийтэд хамгийн шуурхай дамжуулав. Уг телевиз “Монгол Улсад болсон Төрийн тэргүүний сонгууль хамгийн ардчилсан, шударга, шуурхай боллоо” хэмээн бусдаас түрүүнд дэлхий нийтэд мэдээлсэн юм.

Аль-Жазира телевиз нь Катар улсын нийслэл Дохад төвтэй олон улсын телекомпани юм. Аль-Жазира гэдэг нь араб хэлээр “арал” буюу Катар улсын оршдог Арабын хойгийг бэлгэдсэн нэр ажээ.

Уг телекомпанийг 1996 онд Катарын Эмирийн зарлигаар байгуулжээ. Байгуулагдаад цөөхөн жил болсон ч дэлхийн 130 орны 250 сая айл өрхийн үзэх дуртай телевиз болсон Аль-Жазира нь 2012 онд “Үг, үзэл бодлын эрх чөлөө” номиноциар Рузвельтийн сангийн шагналыг хүртсэн байна.

Сэтгүүлч oyunbileg

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2015
  4. 2013

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011