Үйл явдал1 мин унших

МАН-ынхан Хойд Солонгосыг зорино

МАН-ынхан Хойд Солонгосыг зорино
Тусгаар тогтнолын ордон

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын намын төлөөлөгчид тус улсад албан ёсны айлчлал хийхээр маргааш мордох гэж байна.

Төлөөлөгчдийг УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд ахалж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

МАН-ын төлөөлөгчид энэ сарын 27-нд болох БНАСАУ-ын нам, төрөөс зохион байгуулж буй түүхэн үйл явдлын 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцоно.

Энэ үеэр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагатай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг ярилцахаас гадна, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн мэндчилгээг дамжуулах юм байна. Төлөөлөгчид энэ сарын 29-нд эх орондоо ирэх аж.

Сэтгүүлч Uyanga

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2020
  4. 2018

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008