Байр суурь6 мин унших
Б.Гарамгайбаатар: Ганц, хоёр сайдыг огцруулах нь засгийн газарт “дайсан” бэлтгэсэн хэрэг болно

Сэтгүүлч Uyanga
Одоохон...
Байр суурь6 мин унших

Сэтгүүлч Uyanga
-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод дахь нөхцөл байдлын талаарх өөр, өөр ойлголтуудыг цэгцэнд нь оруулж, нэг ойлголт өгөх зорилготойгоор байгуулагдсан юм. Манай ажлын хэсэг өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас эхэлж судалгааны ажлаа эхлүүлсэн.
Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард дээрх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан гэдгийг зарласан учир дөрөвдүгээр сард байгуулагдсан гэдэг ойлголт нийгэмд байх шиг байгаа юм. Ажлын хэсгийнхэн бүх яам, Тамгын газарт байгаа мэдээллийг нэгтгэж, эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажилласан.
Дүгнэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сард дууссан ч Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаад танилцуулж чадаагүй. Уг нь ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын хамгийн эхэнд багтах байх гэж тооцож байсан ч тэгсэнгүй. Гэхдээ УИХ дахь Ардын намын бүлгийнхний шахалтаар мэдээлэл хийгээд байсан асуудал байхгүй.
-Одоогийн УИХ бүрдэж байх үед би олон улсын валютын сангийхантай уулзаж байсан юм. Тэр үед Монголын эдийн засгийн нөхцөл байдал нэлээд доголдолтой болсон гэдгийг судлаачид нь хэлж байсныг энд дурьдах нь зөв байх. Шинэчлэлийн Засгийн газар Хөгжлийн банкнаас бондын үлдэгдэл хүлээж авсан нь үнэн.
Харин “Чингис” бондыг өөрөө босгосныг хүн бүр мэдэж байгаа байх. 2012 онд эдийн засгийн өсөлт өндөр гарсан нь “Рио Тинто”, “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу хийж байсан ажлуудын эхний үе шат амжилттай хэрэгжиж байсан учир мөнгөний урсгал сайн гарсантай холбоотой.
Шинэ Засгийн газар ажлаа авахтай зэрэгцээд дээрх төсөл хөтөлбөрүүдийн эхний үе шат дуусаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх гараан дээр ирээд байгааг хүмүүс ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-ийнхээ дагуу үйлдвэрүүдээ барьж дуусгаад үйлдвэрлэлээ ашиглалтад оруулахын тулд санхүүжилтийн хоёр дахь үе шатыг оруулах цаг үе таарчихаад байгаа юм.
Тиймээс эдийн засаг тодорхой хэмжээгээр буурч байгаа. Нөгөөтэйгүүр, “Рио Тинто”, “Чалко”-той байгуулсан гэрээнүүдэд үл ойлголцох асуудал үүссэнээс болоод хөрөнгө оруулагчдад эргэлзээ, тээнэгэлзээ үүссэн байхыг үгүйсгэхгүй.
-“Чингис” бонд гаргасан нь Монголыг дэлхийн зах зээлд таниулах том арга хэмжээ болж чадсан. Нөгөөтэйгүүр, томоохон төслүүдийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлэх гэж байгаа энэ үед “Чингис” бондыг гаргасан нь цаг үеэ олсон гэж боддог.
Үзэл суртал, бодлого чиглэл нь өөр намууд бондын асуудлаар тоглолт хийж байгаа л гэж хэлэх байна. Ер нь бол эдийн засаг хүндрээд байгаагийн гол шалтгаан нь өмнө нь авсан удаан хугацааны зээлүүдийн эргэн төлөлтийн үе байгаатай холбоотой.
Ирэх жил гэхэд удаан хугацааны зээлүүдийн эргэн төлөлтийн үе бүр идэвхжиж эхэлнэ. Эдийн засаг өнөөдөр хүндрээд байгаа нь ирэх жил болох хямралаас урьдчилан сэргийлэх ёстой гэсэн дохио юм. Гэтэл энэ бүхэн дээр улс төрийн тоглолт хийгээд байгаад харамсаж байна. “Чингис” бондын өрийг төлөх хугацаа болоогүй шүү дээ.
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хэлж байгаагаар 700 сая гаруй ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийг бондын мөнгөнөөс гаргасан юм билээ. Нөгөөтэйгүүр манай аж ахуй нэгжүүд бондоос санхүүжүүлэх зээлийг авах шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй байгаагаас болж дээрх шүүмжлэл гарч байгаа юм. Үүнийг засаж дээрх эрсдэлээс сэргийлэхийн тулд Ерөнхийлөгчийн шийдвэрээр бондын зөвлөл байгуулсан шүү дээ.
Бондын зөвлөлөөс тухайн яамд аж ахуйн нэгжтэйгээ харилцан уялдаатай ажилласны үр дүнд бондыг эргэлтэд оруулах ёстой гэдэг шийдвэрийг гаргасан. Гэтэл манай яамдын хоорондын уялдаа холбоо, хүний нөөцийнх нь ур чадвар муу, мөнгийг өөрсдөө мэдэж зарцуулах сонирхол нь давамгайлчихаад байгаа учир асуудал үүсэж байгаа нь үнэн.
-Хариуцлагын асуудлыг яривал Засгийн газрын нэлээд хэдэн гишүүнд хариуцлага тооцох ёстой. Бидний хийсэн тооцоо судалгааг сайд нарын хийж байгаа ажилтай нь харьцуулж харахад хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нар байгаа гэдгийг нь баталж байгаа юм.
-Нэрийг нь хэлээд яах вэ. Тэр энэ гэхээсээ илүүтэй хариуцлага тооцох ёстой хэд, хэдэн сайд бий гэдгийг тодорхой хэлчихье. Бид өнөөдөр нэг, хоёр сайдыг солиход болохгүй гэх газаргүй. УИХ дээр сайд болохдоо хүмүүс “Хамгийн сайн нь би. Энэ салбарыг би бусдаас илүү удирдаж чадна” гэж байсан биз дээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх нь Засгийн газрыг үндсээр нь ганхуулах эрсдэл бий болгох магадлалтай.
Өнөөдөр зарим нэг сайдыг огцруулах тухай асуудлыг ярьж байгаа нь тухайн сайд нар ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг илрэл. Тиймээс л хүмүүс ажилдаа тэнцэхгүй байна гэдэг дүгнэлтийг өгч байгаа болов уу. Тэр хүмүүсийг огцрууллаа гэхэд тэд Засгийн газрыг унагаах тоглолтыг хийх нь тодорхой.
Өөрөөр хэлбэл ганц, хоёр сайдыг огцруулснаар Засгийн газар руу дайралт хийх дайснуудыг бэлтгэсэн хэрэг болно гэсэн үг. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх нь Засгийн газрыг үндсээр нь ганхуулах эрсдэл бий болгох магадлалтай.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран хийхийг хориглох тухай хуулийн төслийг яаравчлан батлах хэрэгтэй. Ингэж чадвал Засгийн газар маш тогтвортой ажиллаж, УИХ хийх ёстой ажлаа зөв хийж, хяналтаа тавьж чадна. Энэ асуудал дээр л анхаарч ажиллах ёстой болохоос биш нэг юм уу хоёр сайдыг огцруулах асуудалд хэт улайрч болохгүй.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч Засгийн газрыг байгуулахдаа “Нэгэнт хамтарч байгаа бол дүрмээ барьж тоглоно” гэсэн утга бүхий гэрээ байгуулсан. Явцын дунд “Шударга ёс” эвслийнхэн дүрмээс хазайсан бол тэдний үйлдлийг дүрэмд нь оруулах эрх УИХ дахь Ардчилсан намын бүлэгт байгаа гэж бодож байна.
Тэр ч утгаараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Шударга ёс” эвслийнхэнд хэлэх, ярих, зөвлөх эрхтэй. Ардчилсан нам УИХ-д олонхи болоогүй ч олон гишүүдийг бүрдүүлж байгаагийн хувьд учир Ардчилсан намын бодлого тэргүүн зэрэгт байх ёстой. Тэргүүн зэрэгт явах бодлогыг нь хүлээн зөвшөөрнө, дэмжинэ гэж тэр хүмүүс бидэнтэй нийлж, Засгийн газрыг бүрдүүлэх эрхийг авсан.
Ийм байдлаар хамтарна гэчихээд дараа нь бидний бодлого өөр байна гээд яриад эхэлбэл асуудал үүснэ. Гэрээ бол гэрээ нэгэнт л байгуулсан бол асуудал үүсгэхгүй байх хэрэгтэй. Явцын дунд засаж, залруулах асуудал гарах л байх. Гэхдээ Ардчилсан нам дийлэнхийг бүрдүүлж байгаа учир Ардчилсан намын үзэл баримтлал, дүрмийн дагуу л бүх зүйл явах ёстой.