Үйл явдал1 мин унших

Монголбанкны удирдлагууд байцаагдав

Монголбанкны удирдлагууд байцаагдав
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдах байсан ч өмнөх өдөр нь асуудлаа хэлэлцэж шийдсэн юм. Тиймээс өчигдөр Байнгын хороод хуралдаагүй. Харин УИХ дахь МАН-ын болон МАХН- МҮАН-ын "Шударга ёс" бүлэг ээлжит бус хурлаа хийв.

Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцсэн учраас Монголбанкны удирдлагуудаас мэдээлэл сонсчээ.

МАН-ын бүлэг хуралдаандаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг оролцуулж, мөнгөний бодлогын талаар ярилцсан гэнэ. Мөн Засгийн газраас боловсруулж, өргөн барьсан 2014 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.

МАН-ын бүлэг ирэх оны төсвийг хараахан хэлэлцэх болоогүй, юуны өмнө 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой гэж үзсэн. Засгийн газар хуралдаанаараа төсвийн тодотгол хийхээр шийдсэн ч УИХ-д өргөн бариагүй байгаа юм.

Өнөөдөр болох УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулна. Иймээс тус бүлгийн гишүүд яаралтай хуралдаж, хэрхэхээ ярилцсан аж. Гэвч МАН-ын бүлгээс албан ёсоор мэдээлэл өгөөгүй.

Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" бүлэг өчигдөр мөн ээлжит бус хуралдаан хийж, зарим асуудлыг авч хэлэлцсэн байна. Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцсэн учраас Монголбанкны удирдлагуудаас мэдээлэл сонсчээ.

Сэтгүүлч oyunbileg

Гэмт хэрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023
  5. 2022
  6. 2013

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2018
  4. 2017
  5. 2016
  6. 2014
  7. 2012
  8. 2009