Байр суурь1 мин унших
Д.Зоригт: Шүүгч нар хараат бус ажиллах боломжтой байх ёстой

Сэтгүүлч Oyunbileg
Одоохон...
Байр суурь1 мин унших

Сэтгүүлч Oyunbileg
Шүүгчид маань өндөр цалинтай байж шүүгчийнхээ ёс зүйг барих боломжтой болох хэрэгтэй гэсэн шаардлага урган гарч байна.
Дэлхийн хөгжингүй орнуудын жишгээр явж эхэлж байна. Тэр утгаар нь л ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш ганцхан шүүгч нар өндөр цалин авч байна гэсэн шүүмжлэл гадуур явагдаж байна.
Ардчилсан намын бүлгийн зүгээс бид шүүгч нарын хараат бус ажиллах эрх зүйн эдийн засгийн баталгааг гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Энэ нь зөвхөн цалин урамшуулал бус ажиллах орчин нөхцөл бас хамаарна.
Төсвийг батлах асуудал дээр гишүүд хоёрдмол байр суурьтай байгаа. Яагаад гэвэл санхүүгийн боломжтойгоо уяалдуулах ёстой. Магадгүй үүнийг үе шаттайгаар хийж болох юм. Ирэх жилийн төсөвт нэг хэсгийг, тэрний дараагийн төсөвт бас нэг хэсэг гэх мэтчилэн тодорхой хэмжээгээр нэмэгдүүэх боломжтой.