Онцлох мэдээ1 мин унших
Н.Учрал: Авлигатай хүний, өөрийнгүй тэмцэнэ, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард хэн ч нуугдах ёсгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр үүрэгт ажлаа хугацаанаасаа өмнө өгч буйгаа мэдэгдсэн бөгөөд нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн. Үүний дараагаар "Бодь"-ийн гэх асуудалд нэр холбогдоод буй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тэгвэл эл үйл явцтай холбоойгоор өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэнээс гадна Ерөнхийлөгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.
Тэрээр, Авлигатай хүний, өөрийнгүй тэмцэнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард хэн ч нуугдах ёсгүй.
Асуудлыг нэг талд нь гаргаж шалгах хугацаатай үүрэг Хууль хяналтын байгууллагад өгнө. УИХ нээлттэй сонсгол явуулахыг бүх талаар нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
