Байр суурь1 мин унших

Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө

Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө
Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд МАН жил бүрийн 12-р сарын 10-ны өдөр буюу ардчилал, хүний эрхийн өдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, хань, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ж.Батмөнх нь  их сургуулийн багшаас  хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга,   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн билээ. Тэрэээр 1984 он хүртэл  Ерөнхий сайдаар, 1984 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

Сэтгүүлч zaya

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2017
  3. 2016

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008