Үйл явдал1 мин унших

Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар бүлгийн даргад өрсөлдөнө

Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар бүлгийн даргад өрсөлдөнө
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь бүлгийн даргынхаа асуудлыг хэлэлцлээ.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь бүлгийн даргынхаа асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд бүлгийн даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул Удирдах зөвлөл ийн хуралджээ.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар эхлээд бүлгийн даргад Су.Батболдын нэрийг дэвшүүлсэн ч олонхийн санал авч чадаагүй байна. Ингээд дахин хэлэлцээд,  Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэрийг бүлгийн даргад дэвшүүлэхээр болж, Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөсөн аж.

МАН-ын бүлгийн хуралдаан одоо Төрийн ордонд хуралдахаар зарлагдааж байгаа бөгөөд бүлгийн хуралдаанаар дээрхи хоёр нэр дэвшигчийн нэгийг нууц санал хураалтаар тодруулж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад томилох юм байна.

Сэтгүүлч zaya

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2021

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008