Байр суурь2 мин унших

О.Баасанхүү: Миний ард Монголын ард түмэн бий

О.Баасанхүү: Миний ард Монголын ард түмэн бий
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хуульзүйн сайд  Тэмүүжинг огцруулах асуудлыг өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагааны үеэр тодруулсан юм.

-Х.Тэмүүжин сайд танаас уучлал гуйсан гэсэн. Үнэн үү?

-Хүлцэл өчсөн бичиг явуулсан.

-Энэ нь тэгээд таны асуудлаа буцаан татах үндэслэл болох уу?

-Буцааж авах үндэслэл гэж үзэхгүй байна. Би өмнө нь ч хэлсэн. Миний эцсийн зорилго бол Тэмүүжин гэдэг хүнийг огцруулахдаа биш. Эмнэлгийг эмнэлэг чигээр нь ашиглах, тоног төхөөрөмж эвдэрснийг нь хүлээн зөвшөөрүүлэх, ес зүйгүй байгааг нь нотлох.

-Ёс зүйтэй холбоотой асуудалд сайд өөрөө ямар, тайлбар өгсөн бэ?

-Хаалттай хуралдааны мэдээллийг ил ярих боломжгүй.

-Таны тавьж байгаа үндэслэл хэр бодитой гэж гишүүд үзэж байгаа юм бол?

-Миний хувьд бол бодитой үндэслэл. Нотлох баримт болгон бичиг баримтуудаа бариад явж байна. Гишүүд өөрсдийн үзэл бодлоор шийдвэр гаргах эрх нь нээлттэй.

-Энэ асуудалд "Шударга ёс" эвслийн бүлгийг дотроо хуваагдсан гэж байсан?

-Хуульзүйн       байнгын хорооны       тогтоол     гарсан. Энэ тогтоолыг авч хэлэлцэж байна. Улс төрийн өнцгөөс хэн ч мэдээлэл, мэдэгдэл хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа нь УИХ- ын үйл ажиллагаанд нөлөөлөх үндэслэл болохгүй,

-Таны ард УИХ-ын дарга З.Энхболд байгаа гэсэн мэдээлэл бий?

-Миний ард Монголын ард түмэн бий. Энэ эмнэлэг Монголын ард түмэнд хэрэгтэй, оффис хэдэн дарга нарт хэрэгтэй. Тэр МRI  аппаратыг устгах нь оффисоо чөлөөлөхөд л хэрэгтэй.

-УИХ-ын чуулганыг шүүх хуралдаан маягтай болж байна гэж үзэх гишүүн байна?

-Хүн болгон өөр өөрийн үзэмжээр хариулах нь тэдний асуудал. Хуралдаан явдаг дэгийнхээ дагуу болсон.

Сэтгүүлч munkhbold

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008