Харин хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар Газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Учир нь хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тодорхой саналуудыг өнөөг хүртэл ирүүлээгүй байгаа аж.