Байр суурь1 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Авлига хороололд байр захиалсан иргэд байрандаа орж чадах уу!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Авлигал хороолол гэж нэрлэгддэг энэ яг хууль ёсных мөн үү. Энд гэрээ байгуулсан иргэд тэр авлигал хорооллын байранд орж чадах юм уу чадахгүй юм уу? Авлигал хорооллын байр гээд яригдаад байгаа энэ байшин яг улсын бүртгэлийн гэрчилгээ авч чадах уу?
АТГ гэхээс илүү салбарын яам байгаль экологийнх нь үнэлгээтэй холбоотой асуудлыг үзэх ёстой. Сая Б.Энхбаяр сайд хэллээ шүү дээ. Газаргүй барилга гэж байхгүй ээ гэж. Барилга баригдаж болох юм уу гэдгийг бодлого барьж байгаа яам тодорхойлох ёстой. Тэнд хэдэн барилга босчихсон байгаа билээ та мэдэж байгаа юу. Хэдэн иргэн тэнд хохирох гээд байна гэдгийг л би асуугаад байгаа юм. Тэрийг л маш тодорхой хэлээд өгөөч ээ! Эцсийн эцэст хэрэглэгч буюу иргэд хохироод байгаа учир шалтгаан та нар өөрсдөө болчхоод байна. Та нар ийм үлбэгэр, ийм хариултгүй, ийм айсан, ийм байж болох юм уу?