#Коммент3 мин унших
С.Бямбацогт: Хязгаар нутгийн эзэн болсон малчдадаа 1-5 га хүртэлх газрыг эзэмшүүлнэ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Мөн ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн.
Төрийг дотроос нь цэгцлэх реформийн хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээв. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүллээ. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан.
Тухайлбал улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл:
-Хүний хөгжлийн шинэтгэл
-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл
-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл
-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл
-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл
-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл
-Бүсийн хөгжлийн шинэтгэл
-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл.
Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой бөгөөд төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Газар өмчлөх эрхийг хөрсөн дээр нь буулгаж, хязгаар нутгийнхаа эзэн болсон малчдадаа 1-ээс 5 га хүртэл газар эзэмших эрхийг эдлүүлэх замаар газрын эзэн болгох гарцыг нээнэ. Ингэхдээ:
1-рт иргэдийнхээ газар өмчлөх эрхийг хөрсөн дээр нь буулгаж, хязгаар нутгийнхаа эзэн болсон малчдадаа 1-ээс 5 га хүртэл газар эзэмших эрхийг эдлүүлэх замаар газрын эзэн болгох гарцыг нээнэ.
2-рт төрийн албаны хуулийг шинэчилж, төрийн албан хаагчдынхаа хариуцлага бүтээмж, халамж, хамгааллыг хамтад нь нэмэгдүүлнэ.
3-рт төрийн болон орон нутгийн өмчийг хулгай луйвар, эзэнгүйдлээс ангид байлгах төрийн өмчийн хувьсгалыг бодитоор эхлүүлнэ.
4-рт ашигт малтмалын өгөөжийг ард иргэдээрээ тэгш хүртэх үндсэн хуулийн зарчмыг амилуулж, баялгийн сангаа арвижуулна хэмээн мэдэгдлээ.
