Үйл явдал1 мин унших

Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга боллоо

Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга боллоо
ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа, Монгол улсын заан Ц.Баярсайханыг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэлээ

АНУ-ын Лонг-Бийч хотод 2014 оны 11 дүгээр сарын 01,02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд барилдаж аваргын алтан медаль хүртсэн ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа, Монгол улсын заан Ц.Баярсайханыг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Тус тэмцээнд Монголын баг тамирчид 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож алт, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний эхний өдөр тэрээр цэнхэр бүсийн “В-5″ 50-55 насны ангиллын +100 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн юм.

Мөн Япон улсын Нагаёо хотод болсон Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний  +100 кг, үнэмлэхүй жинд барилдаж, алтан медаль хүртсэн байна.

Сэтгүүлч sevjid

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016
  3. 2015
  4. 2014

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009