Үйл явдал1 мин унших
Бага ангийн сурагчид 45 хоног амарна

Өвлийн улиралд ханиад томуу ихээр тархаж, бага насны хүүхдүүд өвчилж, хичээл завсардхад хүрдэг.
Тиймээс 2012 онд БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаал гарч бага ангийн сурагчдын өвлийн амралтыг сунгасан билээ.Энэ жилийн хувьд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 20-оос эхэлнэ.
Бага ангийхныг II улиралд 6 долоо хоног хичээллүүлж, 5 долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Харин дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 26-наас амрах юм байна.
Харин хөдөө орон нутгийн сурагчид мал төллөх үеэр буюу III улирлаар хотын сурагчдаас нэг долоо хоног илүү амардаг тул энэ улиралд дунд ангийнхан 2 долоо хоног, ахлах ангийнхан нэг долоо хоног амаpна.
Сэтгүүлч sevjid



