Үйл явдал1 мин унших

100 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа

100 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа
Багахангай дүүргийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

Багахангай дүүргийн 2-р хороонд баригдсан  207-р цэцэрлэг нь 4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай юм.

Тус хороонд цэцэрлэгийн насны  нийт 200 хүүхэд байдаг бөгөөд 100 хүүхэд нь УБТЗ-ын “Бялзуухай” цэцэрлэгт хамрагддаг ба үлдсэн 100 хүүхэд нь тус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Ингэснээр тус хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь  сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадлаа.   

Тус цэцэрлэгийг  БСШУЯ-ны захиалгаар  Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ажиглалтад өгч байна.

Сэтгүүлч sevjid

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2016

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012