Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн талбайд Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулахаар болсон байна. Дээрх бүтээн байгуулалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ хариуцан ажиллах гэнэ.
Дашрамд дурьдахад, нийслэлийн Засаг даргын 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд байгаль орчны чиглэлээр нийслэлийн ногоон бүсэд 230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээлт хийж, 80 мянган га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх юм байна.