Үйл явдал2 мин унших
“Номын баяр-бидний баяр” хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ боллоо

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
Уг хуулийн дагуу “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүдийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Номын баяр-бидний баяр” хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр болж өндөрлөлөө.

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг ийнхүү Үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болсноор өнгөрсөн хугацаанд тэмдэглэж ирсэн номын баярыг үндэсний бичиг, монгол соёлын тэмдэглэлт өдөр болгон агуулгын хувьд өргөжүүлж байгаа юм.
Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг Монголын төр хийж байна. Тэгвэл “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд” энэхүү зорилтыг хангахад ихээхэн дэмжлэг болох юм.
Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг жилд хоёр удаа төрийн дэмжлэгтэй тэмдэглэн өнгөрүүлдэг болсноор Монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, монгол соёлоо сурталчлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх тухайд иргэд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачлагыг дэмжих сайхан боломж бий болно.